Saturday , October 21 2017
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / Цаг уурчид нэг сая мод ургуулах хөдөлгөөнд нэгдлээ

Цаг уурчид нэг сая мод ургуулах хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын санаачилсан “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Бүх нийтээр мод тарих өдөр”-т ЦУОШГ-ийнхан оролцож, мод тарьлаа.

Хүний амьдрах орчин сүүлийн жилүүдэд эрс   доройтож, хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна. Энэ гамшгийн эсрэг тэмцэх хамгийн зөв гарц бол байгаль өөрөө өөрийгөө нөхөн төлжих бололцоог бий болгож мод тарих юм. Тиймээс дэлхийн хүн төрөлхтний чиг хандлага болсон Тогтвортой хөгжлийн бодлого, Ногоон хөгжлийн бодлогодоо нийцүүлэн Нэг сая модыг тарьж, ургуулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, мод тарих, арчлах, мэдлэг дадал, туршлагыг бүх насны хүмүүст олгох , модыг зөвхөн тарих биш “ ургуулах”, Монгол улсын насанд хүрсэн иргэн бүрийг оролцуулах,   бодит үр дүнд хүрсэн байх зорилго бүхий уг хөдөлгөөнийг эхлэлийг тавьж өнгөрсөн Бямба гарагт Дамбадаржаа дахь модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан юм.

“Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойд насны буян болмой”.

Тухай root

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>