Sunday , February 25 2018
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Сургалт, семинар / Ус судлалын мэргэшлийн сургалт зохион байгуулагдлаа.

Ус судлалын мэргэшлийн сургалт зохион байгуулагдлаа.

Уг сургалтыг УЦУОШГ-ын 2017 оны нэгдсэн хөтөлбөрийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 17 -нд Хараа-Дархан ус судлалын харуул дээр зохион байгууллаа.

Ус судлалын салбарын сургалтанд ЦУОТХ-ийн дарга Б.Энхжаргал, Гадаргын усны ерөнхий технологич С.Сүрэн, усны техникч Г.Отгонбаяр, Хараа-Дархан ус судлалын харуулын ажиглагч Ё.Цэвээн-Очир, орлон ажиглагч н.Шүрэнцэцэг, Хүйтэн-Шарын голын харуулын ажиглагч Б.Барсүрэн, орлон ажиглагч н.Гэрэлнямбуу, Шарын гол-Жимс ногооны харуулын ажиглагч Л.Сарантунгалаг, ХАБЭА-н хариуцсан ажилтан Р.Батчулуун нийт 9 албан хаагч оролцлоо.

Сургалтыг усны салбарын шинжилгээний ажил, 2016 онд гаргасан алдааг танилцуулж зөвлөмж өгөх, усны горимын ажиглалтуудын заавар, стандарт, түвшин, өнгөрөлт, температурын хэмжилт, булингарын болон биологийн сорьц авах, цаг уурын ажиглалт хийхэд анхаарах зүйл, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх зэрэг сэвдээр зохион байгуулсан.

us surgalt-2017-05-17 070us surgalt-2017-05-17 072us surgalt-2017-05-17 074

 

 

 

us surgalt-2017-05-17 028us surgalt-2017-05-17 024us surgalt-2017-05-17 033

 

 

 

us surgalt-2017-05-17 036us surgalt-2017-05-17 049us surgalt-2017-05-17 044

 

 

 

 

 

 

Дүгнэлт:

  1. Онол дадлага хослуулж ажиглалтын цэг дээр хэмжилт хийж гарч байгаа алдааг илрүүлж хэрхэн засах талаар харилцан ярилцлаа.
  2. Ё.Цэвээн-Очироос вертушкийг туйванд хэрхэн бэхлэх, усны гутал цувны хатаалтыг хэрхэн хийх талаар шинээр туршлага судаллаа.
  3. Харуулуудын ажиглагч нар анх удаа Хараа-Дархан харуул дээр ирж байгаагаараа онцлог байлаа. Хараа- Дархан харуул нь одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд ГР-70 төхөөрөмж ажиллаж байгаа ганц харуул юм.
  4. Хөдөлмөр хамгааллын хэрэгслийг өмсгөх, хэрэглэх талаар газар дээр нь зааварчилгаа өглөө.

 

МЭДЭЭ БЭЛТГЭСЭН: СУРГАЛТ ХАРИУЦСАН АЖИЛТАН Э.САЙНЗАЯА

Тухай root

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>