УЛААНБААТАР ХОТНОО “ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

10 дугаар сарын 26, 27-нд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдлийг бууруулах газар”, “Монголын Улаан загалмайн нийгэмлэг”-ээс хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сургалтанд Ховд, Увс, Архангай, Дархан-Уул Говьсүмбэр, Хөвсгөл, Өмнөговь зэрэг аймгийн 56 эмэгтэйчүүд, тус төвийн ХААЦУ-ын техникч Л.Гүнжидмаа сургалтанд оролцлоо. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог дэмжин идэвхжүүлэхэд салбар, салбарын эмэгтэйчүүдийн хамтран ажиллах боломжийг тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний болон орон нутгийн түвшинд бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн удирдан чиглүүлж амжилттай хэрэгжүүлсэн гамшгийн эрсдэлийг бууруулах сайн туршлага, амжилтыг хуваалцаж, энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон шийдвэрлэх арга замыг дэвшүүлсэн зөвлөмж гаргана.

  Гамшиг нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ялгаатай байдлаар нөлөөлдөг. Иймд тэд өөрсдийн ялгаатай хэрэгцээ, шаардлагын үүднээс гамшгийн эрсдлийг бууруулах ажиллагаанд оролцох нь нэг талаас хүний эрхийг хамгаалах, хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг бий болгох, нөгөө талаас нийгмийн гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх ач холбогдолтой.