“Үндэсний бичиг”-ийн анхан шатны мэдлэг олгох сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төвийн дарга С.Алтандолгион, Насан туршийн боловсролын төвийн захирал Т.Мэдэгсүрэн нар “Монгол бичгийн анхан шатны мэдлэг олгох 30 цагийн сургалт”-ын хөтөлбөрт 2 талт гэрээг үзэглэж, албан хаагчдад 9 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 10-ны хугацаанд Монгол бичгийн анхан шатны сургалтыг танхимаар зохион байгуулж, төвийн 27 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

 Сургалтыг Насан туршийн боловсролын төвийн МХУЗ-ын багш Ч.Нансалмаа, Н.Уранбилэг нар чиглүүлэн зохион байгууллаа.

Сургалтаар Үндэсний бичгийн зурлагыг ялган таних, холбоо үг унших, хичээнгүй бичих, галигаас үндэсний бичгээр зөв бичих, дармал, бичмэл бүхий үг, хялбар үгтэй өгүүлбэрийг унших, эгшгийн эхэн, дунд, адагт ордог хэлбэрээр гийгүүлэгчийг амилуулан зөв бичих арга барил эзэмшлээ. Нийт 16 удаагийн сургалтад 57.7-100% ирцтэй хамрагдсан.   

11 дүгээр сарын 09-ний өдөр НТБТ-ийн байранд сургалтад хамрагдсан 27 суралцагчид “Алтан хонх” тэмцээнд оролцож, цэвэр, хичээнгүй бичгийн үзэсгэлэн гаргаж, тайлант уншлага уншиж, суралцсан хугацааны идэвх оролцоо, шалгалтын оноотой танилцсан. Шалгалтын сорилын дүнгээр Ц.Оюунчулуун 99% үнэлгээгээр “Шилдэг суралцагчаар”-аар, “Алтан хонх” тэмцээний “Тэргүүн байр”-ын эзнээр А.Сайрангул нар тус тус шалгарлаа.

     Сургалтаар суралцагчид монгол бичгийн анхан шатны мэдлэгийг эзэмшиж, хялбар үгтэй өгүүлбэр унших, бичих,  дунд шатны суралцагчид мэдлэгээ бататгах  чадварт суралцсан амжилтыг үзүүллээ.