Friday , January 22 2021

Албан хаагчийн чиг үүрэг

ЦАГ УУР, МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

  • Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг арга зүйн удирдлагаар хангаж тэдний мэдээ мэдээллийн тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх
  • Шинжилгээ судалгаанд ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн үйлчилгээ, шалгалт тохируулгыг хийж хэмжлийн нэгдмэл байдлыг хангах зэрэг ажлуудыг гүйцэmгэнэ.
  • Байгаль орчин, Ус судлалын шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг арга зүйн удирдлагаар хангаж тэдний тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх
  • Байгаль орчин, гол мөрний усанд хийх хяналт шинжилгээний хөтөлбөрт ажлын гүйцэтгэлд хяналт тавьж хийсэн шинжилгээ хэмжилтийн үр дүнд үнэлэлт өгч байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлийг тогтоох, мэдээ мэдээллийг холбогдох газарт хүргэх
  • Хяналт шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний хөтөлбөрт ажлын гүйцэтгэлд хяналт тавьж уур амьсгал, ХАА-н цаг уурын горимын санг бүрдүүлэх
  • Ус цаг уур, орчны бүх төрлийн мэдээ мэдээллийг хүлээн авах, шуурхай дамжуулах, байгаль цаг агаарын болон аюултай үзэгдлийн үнэн зөв мэдээ мэдээллийг аль болох эрт хугацааны өмнөөс урьдчилан мэдээлж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэрэмжлүүлэх мэдээгээр төр засаг, байгууллага ард иргэдэд үйлчлэх

 

ЗАХИРГАА САНХҮҮ АЖ АХУЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

  • Албаны хэмжээнд явагдаж байгаа аж ахуй, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулах
  • Санхүүгийн тайлан тооцоо, тайлан балансыг тухай бүр гарган холбогдох газарт мэдээлэх
  • Төсвийн зарцуулалт ашиглалтанд хяналт тавьж ажил үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах
  • Байгууллагын боловсон хүчний хангалт, тэдний мэрэгшил, мэдлэгийг дээшлүүлэх, ажиллах ая тухтайнөхцлийг хангах
  • Дотоод бичиг хэрэг, аж ахуйн хангамжийн ажлыг стандарт шаардлагын дагуу гүйцэтгэх
  • Салбар нэгжүүдийн шинжилгээ судалгааны баримтуудыг хүлээн авч цэгцлэх, нөхөн сэлбэх, нягтлан шалгах, хадгалах хамгаалах
  • Цаасан суурьтай баримтуудыг сканердах, тоон мэдээнүүдийг шивэх, хөрвүүлэх, шинээр нэвтэрч буй программ хангамжуудыг судлах ашиглах, баримтуудаа оруулж цахим сан үүсгэхАжилтны эрх, үүрэг

 

 

Ажилтны эрх, үүрэг

  • Ажилтан нь ажлын ая тухтай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж
    авах, амрах зэрэг хууль тогтоомж, журам, гэрээнд заасан эрхээ эдэлнэ.
  • Ажилтан Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,
    бусад хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолт болон УЦУОШ-ний ажлын
    технологийн дүрмийг чанд мөрдөж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд
    заасан эрхээ эдэлж үүргээ бүрэн биелүүлнэ.
  • Ажилтан нь төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг дээдлэн
    ажиллана. Ажилтан албан хаагчид албан томилолтоор явж байхдаа болон ажлын байранд
    согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон
    шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг хориглоно
  • Ажилтан нь байгууллагаас зохиосон олон нийтийн ажилд биечлэн оролцох
    үүрэгтэй.
  • Ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар журмыг
    хөдөлмөрийн үйл ажиллагаандаа чанд мөрдөж , гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчил,
    гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль тогтоомж, заавар дүрмийг биелүүлж
    ажиллана.
  • Ажлын цагт бүх ажилтан, ажлын бус цагаар ээлжийн ажилтан нь өөрийн
    хариуцдаг болон байгууллагын өмч хөрөнгө. тоног төхөөрөмж багаж хэрэгслийг ариг гамтай
    эдлэн хамгаалж, эрчим хүч, ус, дулааныг хэмнэлттэй зарцуулж, өрөө тасалгааны бүрэн бүтэн
    байдлыг бүрэн хариуцна.
  • Ажилтан нь ажпаас чөлөөлөгдөх, халагдах тохиолдолд өөрийн эзэмшиж байсан
    /энэхүү журмын 2.2.3-т заасан /байгууллагын өмчийг хүлээлгэн өгөх, хөдөлмөрлөх үүргээ
    биелүүлэх явццаа өөрийн буруугаас үүссэн өр төлбөрийг барагдуулах үүрэгтэй.
  • УС, цаг уур, орчны шинжилгээний ажлын байранд ажиллаж байгаа инженер
    техникчид нь нөхцөл бүрдсэн үед 5 жил тутамд мэргэжлийн зэргийн шалгалт өгч ажиллана.

Тухай root