НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР: Байгаль орчны шинжилгээний лабораторийн агаарын инженер

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дипломын дээд, бакалавр, химич, гидрохими,  экалоги-хими, агрохими инженер мэргэжилээр дээд боловсролын бакалавр түүнээс дээш
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан бол давуу тал болно

Ур чадвар: Багаар ажиллах, компьютер, интернет, сүлжээний орчинд ажиллах,  харилцааны соёлтой, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандарт эзэмшсэн байх, орчны хяналт шинжилгээний ажлын нэгдсэн хөтөлбөрөөр агаар, хөрсний чанарын хяналт шинжилгээни ажлын тасралтгүй ажиллагааг хангах, сорилт шинжилгээг MNS ISO стандартын дагуу гүйцэтгэж мэдээлэх, агаар орчны чанарын шуурхай мэдээ мэдээллийг бэлтгэх, харуулуудын агаарын шинжилгээний химийн бодос, урвалжыг стандартын дагуу бэлтгэх, үр дүнгийн хяналт тавих, хөрсний чанарын хөтөлбөрт хяналт шинжилгээ хийх чадвартай байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт)
  • Боловсролын гэрчилгээний хуулбар (e-mongolia лавлагааны хамт), сертификат, үнэмлэхийн хуулбар
  • Цахим иргэний үнэмлэхний хуулбар
  • 4х3 цээж зураг – 1%
  • Нэмэлт материал

Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл Дархан-Уул аймгийн УЦУОШТөвд хүлээн авна.

Жич: Анкетыг бүрэн бөглөн гарын үсгээр баталгаажуулж зураг наасан байх

Утас: 91116375, 99378302