ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж тус төвийн албан хаагчдын хүүхдүүдийн дунд баярын үйл ажиллагааг Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн Мэлхийн орд дээр зохион байгуулж, хүүхэд багачууд амжилттай оролцлоо. Дууны төрөл, асуулт хариултын АХА, ой тогтоолтын тэмцээнд ялагчид тодорч, шагналаа гардлаа. Дууны төрөлд Е.Ернар, АХА тэмцээнд тэргүүн байранд А.Их-Оюу, дэд байранд Е.Ирмүүн, шоо эвлүүлэх тэмцээнд А.Их-Оюу, ой тогтоолтын тэмцээнд А.Айлсулу нар тэргүүллээ. Хүрэлцэн ирсэн бүх багачуудаа тоглоомын тасалбар бэлэглэлээ.