УЦУОШТ-ИЙН 2023 ОНЫ “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ӨДӨР”-ИЙГ ХОНГОР, ОРХОН  СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

2023 оны 03 дугаар сарын 21                                                                                   Дархан сум

Зорилго: УЦУОШТ-ийн үйл ажиллагаа, цаг уурын мэргэжилийг сурталчилж, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа өгөх

Зорилт:

  • УЦУОШТ-ийн гаргаж байгаа мэдээллүүдийг түгээх
  • Байгууллагын цахим хуудас ашиглан мэдлэг олгох

2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Шарын гол сумын 6 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн 126 сурагч, 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон сумын 8 дугаар сургуулийн 135, нийт 261 сурагчдад мэргэжил сурталчилах өдөрлөгийг зохион байгуулсан. Тус төвөөс Цаг уур мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Т.Нэргүй, Урьдчилан мэдээлэхийн ерөнхий технологич Р.Батчулуун, ХААЦУ ерөнхий технологич Л.Гүнжидмаа, Уур амьсгалын ерөнхий технологич Ш.Цагаанцоож, Мэдээлэл холбооны ерөнхий технологич М.Төмөрчөдөр, Дархан өртөөний инженер Г.Сүхчимэг, Шаазгайт өртөөний инженер Ц.Оюун, техникч Х.Саулегул, Б.Сарантуяа, Б.Ганзам, Э.Эрдэнэтөгс, Шарын гол харуулын ажиглагч Т.Түмэндэмбэрэл нарын бүрэлдхүүнтэй оролцсон.   

  1. УЦУОШТ-ийн гаргаж байгаа мэдээллүүдийг түгээн дэлгэрүүлэх: Нийт сурагчдад цаг уурын мэргэжлийн талаар болон төвийн үйл ажиллагаа, боловсруулан гаргаж буй мэдээллүүдийг хэрхэн гаргаж, иргэдэд хүргэж үйлчилдэг талаар товч ойлголтыг өгч   “Төвийн танилцуулга”, “Цаг агаарын мэдээг яаж таньж ойлгох вэ”, “Харандааны адал явдал”-ын талаар видео бичлэг үзүүлсэн. Цаг агаарын мэдээллийг цахим хуудас ашиглан хүлээн авч амьдралдаа хэрэглэх талаар ойлгуулах ажлыг зохион байгуулан ажиллаа.
  2. АХА тэмцээн: Нийт сурагчдын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулахад Шарын гол сумаас тэргүүн байрыг 11в ангийн сурагч Х.Билгүүнтулга, дэд байрыг 11б ангийн сурагч Мишээл, 3-р байрыг 12в ангийн сурагч н.Номин-Эрдэнэ, Орхон сумаас тэргүүн байрыг 12а ангийн сурагч Н.Мөнхцацрал, дэд байрыг 11г ангийн сурагч Г.Энххүслэн, 3-р байрыг 12в ангийн сурагч Э.Билгүүн нар шалгарч мөнгөн шагнал, дурсамж хадгалууллаа.

Үр дүн: УЦУОШТ-өөс гаргаж буй тухайн хугацааны 5 хоногийн зурган мэдээ, улирлын болон сарын мэдээг цаасаар тарааж, мэргэжлийн анхан шатны ойлголтыг сурагчдад таниулах ажил амжилттай болж өндөрлөсөн. Энэ ажлын гол үр дүн нь өвсөр насны хүүхдүүдэд цаг уурын мэргэжлийн чиг баримжаа өгч, цаашид цаг уурын мэргэжлийг өвлүүлэн үлдээх ажлын эхлэл болж өгсөн онцлоготой.