ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ЧӨЛӨӨТ СЭДВЭЭР АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

10 дугаар сарын 26-нд төвийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан “АХА тэмцээн” албан хаагчдын дунд зохион байгуулагдсан. Тэмцээний зорилго нь албан хаагчдад хууль эрх зүйн мэдлэг олгож, хувь хүний чадамжийг дээшлүүлэх ач холбогдолтой. Тэмцээнд 22 албан хаагч оролцож, хөтлөгч бэлтгэсэн 100 асуултын дагуу оролцогч тус бүрээс асуулт асууж хасагдах журмаар явуулсан.  Тус тэмцээнд цаг уурын техникч Г.Сүхчимэг, дэд байранд усны Хүйтэн-Шарын гол харуулын ажиглагч Л.Гэрэлнямбуу нар шалгарч Дурсамж, дурсалын зүйлээр шагнагдсан.