УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ДЭЛХИЙН БОЛОН МОНГОЛЫН УС, ЦАГ УУРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН "ДАРХАН-ХААИС - 2026" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026.03.24 09:57
20
  1. Тус эрдэм шинжилгээний хурал нь 2026 оны Дэлхийн цаг уурын өдрийн “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя”, Дэлхийн усны өдрийн “Ус ба жэндер” сэдвийн уриалгын хүрээнд зохион байгуулагдлаа.
  2. Хурал танхим болон цахимаар 64 оролцогчийг хамруулж, салбарын болон ХААИС, МУИС, ШУТИС-ийн 6 эрдэмтэн доктор, 4 судлаач багш нар зочин илтгэлээр, Дархан-Уул, Өмнөговь, Завхан, Төв, Баян-Өлгий, Увс аймгийн УЦУОШТ-ийн инженер, техникчид судалгааны 7 илтгэл хэлэлцүүлж оролцлоо.
  3. Илтгэлийн шүүгчээр ХААИС-ийн багш Доктор Д.Амаржаргал, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Ховд аймгийн дарга нар ажиллаж, шалгаруулалтаар Төв аймгийн УЦУОШТ-ийн ХААЦУ-ын инженер И.Түвшинжаргал “Зудтай жилүүдийн малын амьдын жингийн өөрчлөлтийн судалгаа” илтгэлээр I байр, Дархан-Уул аймгийн УЦУОШТ-ийн гадаргын усны технологич инженер Г.Отгонбаяр “Хаврын шар усны үерийн эрсдэлийн үнэлгээ” илтгэлээр II байр, ЦУ-ын технологич инженер Ш.Цагаанцоож “Дархан-Уул аймгийн хүчтэй салхи шуурганы эрсдэлийн үнэлгээ” илтгэлээр III байр, Увс аймгийн УЦУОШТ-ийн БОШЛ-ийн технологич инженер Б.Баяраа “Увс аймгийн Гашуун голын химийн найрлага” илтгэлээр “Тусгай байр” тус тус эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
  4. Хурлаар уур амьсгалын өөрчлөлт, усны нөөц, нийгэм-эдийн засгийн хөгжлийн харилцан хамаарлын судалгаанд тулгуурлан хэлэлцэж, цаг агаарын тоон загварчлал, дасан зохицох чадамж, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг тодорхойлохын зэрэгцээ дээд боловсрол ба хөдөлмөрийн зах зээлийн уялдааг сайжруулах, судлаачид болон салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, туршлага солилцоог дэмжихэд чиглэлээ.
  5. Тус хурлаас гарах үр дүн нь ус, цаг уурын салбарын судалгаа, шинжилгээний үр дүн, технологиор дамжуулан нийгмийн сайн сайхан аюулгүй байдал, тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалалд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчилан таниулах, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих чухал ач холбогдолтой юм.
   

 

Хуваалцах :