Мэдээ мэдээлэл
Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя” уриа дор салбарын ажил мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулагдлаа.
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ) нь 1950 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан бөгөөд энэхүү өдрийг жил бүр “Дэлхийн цаг уурын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг. Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя” уриа дор салбарын ажил мэргэжил сурталчлах өдөрлөгийг “ЦАГ УУР- ИРЭЭДҮЙН БОЛОМЖ” сэдэвтэйгээр Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн Д.Пүрэвчимэг багштай 11б ангийн сурагчид, сургуулийн сэтгэл зүйч У.Мөнхцэцэг нарт байгууллагын үйл ажиллагаагаа танилцууллаа. “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” мэдээлэл Төвийн ерөнхий танилцуулга, мэргэжлийн ирээдүйн боломж талаар танилцуулга хийж "Ухаан далай мэдлэгээс эхтэй" асуулт – хариултын уралдаанд сурагчид идэвхитэй оролцож 5 сурагч зөв оновчтой хариулт өгч дурсамж, бэлэг гардууллаа. Ажлын талбар дээр доорх салбаруудаар сурагчид орж танилцан сонирхсон зүйлээ мэдэж авсан. Хур тунадас нэмэгдүүлэх экспидицийн багаж, тоног төхөрөмжтэй танилцах Байгаль орчны шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа, агаарын чанарын автомат станцтай танилцах Цаг агаарын урьчилсан мэдээг ажиллагаатай танилцах Цаг уурын автомат станцтай танилцсан.
![]() |
![]() |
![]() |
![]() |



