Спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2026.03.24 10:30
7

Дэлхийн болон Монгол Улсын Ус, цаг уурын өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс албан хаагчдын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээн нь байгууллагын албан хаагчдын дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хамт олны уялдаа холбоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой байв.
Тэмцээн нь волейбол, дартс, ширээний теннис, сагсан бөмбөг, хөгжөөнт тоглоом гэсэн 5 төрлөөр явагдаж, оролцогчид идэвх санаачилгатай, өрсөлдөөнтэй оролцлоо.
Тэмцээний нийлбэр дүнгээр “Цасны баатрууд” баг тэргүүн байр эзэлж, шилдгээр шалгарлаа
Энэхүү арга хэмжээ нь хамт олны уур амьсгалыг сайжруулж, багаар ажиллах чадварыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Хуваалцах :