Г.Билэгсайхан

2008-2012 ондуудад Дархан-Уул аймгийн УЦУОШАлбаны дарга

82

1957 онд Сэлэнгэ аймгийн Дархан суманд төрсөн. 1976-1980 онд Дархан хотын УААТехникум, 1989 онд МУИС сургуулийн фикикийн ангийг төгссөн. 1980-1984 онд Сэлэнгэ аймгийн УЦУ-ын товчоо (хуучин нэрээр) ХАА-н цаг уурын техникч, техник-байцаагч, 1989-2008 онд ХААИС-ийн Агро экологи бизнесийн сургуульд багш, 2008-2012 онд Дархан-Уул аймгийн УЦУОША-нд дарга, 2012-2017 онд тус төвд ХААЦУ-ын ерөнхий технологичоор тус тус ажилласан. 2016-2017 онд БСШУСЯ-ны Дээд боловсролын түншлэлийн төсөлд ХААИС-ийн Агро Экологи бизнессийн сургуулийн багш нар, УГТХ-гийн судлаач нарын хамт оролцож, “Хөрс уур амьсгалын өөрчлөлт-газар тариалан” төслийг Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн хэмжээнд судалгааг явуулж, БСШУСЯ-ны Дээд боловсролын Үнэлгээний комисст тайлагнан, төслийн үр дүнг хүлээлгэн өгсөн. 2019-2020 онд Хөдөө аж ахуйн цаг уурын шинжлэх ухааны судалгааны арга, технологийн мэдлэг, чадвар, дадлыг суралцагчид, судлаачдад олгох, тухайн газар нутгийн агро уур амьсгалын нөөцийн судалгааг хийх мэдлэг олгоход чиглэгдсэн 40 хэвлэлийн хуудас сурах бичгийг бичиж 2021 онд хэвлүүлсэнээр аймаг орон нутагт ажиллаж байгаа цаг уур, хүрээлэн буй орчны мэргэжилтнүүд, газар тариалан, мал аж ахуйн ажилтнуудад гарын авлага болгон ашиглах боломжийг олгоод байна.

Шагнал: 2002 онд Байгаль орчны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2016 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

 

 

 

Хуваалцах :