Б.Энхжаргал

1993-2008 ондуудад УЦУОШТөвийн дарга

88

1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Төв аймгийн 10 жилийн II сургууль, одоогийн Украйн улсын Одесс хотын Ус цаг уурын дээд сургуульд суралцаж Агро цаг уурын инженерийн мэргэжлийг 1986 онд эзэмшиж, төгссөн. 1991 онд Дархан хотын Улс төрийн дээд сургуулийн эдийн засгийн ангийг төгссөн.

Ажлын гараагаа Дархан хотын Агро цаг уурын станцаас эхэлсэн. 1987-1989 онд Дархан хотын УГТЭШХүрээлэнгийн МХЗЭ-ийн хороон дарга, 1989 оны 4-р сараас Дархан хотын БОХГ-т агро цаг уурын инженер, 1993-2008 онд УЦУОШТ-ийн захирал, дарга, 2008-2020 онд багажийн инженер, Технологи мэдээлэл үйлчилгээний хэлтсийн даргаар тус тус ажилласан. Ажиллах хугацаанд ус судлалын 1, ХААЦУ-ын 1 харуулын шинээр байгуулж, 2 харуулыг өргөтгөсөн. 2002, 2003, 2005 онуудад байгууллага нь системийн хэмжээнд 2-3 дугаар байранд шалгарсан. 1996 онд Шарын гол суманд ХАА-н цаг уурын харуул, агаарын бохирдлын хянах харуул, 1997 онд Дархан хотод урьдчилан мэдээлэх товчоо, 2003 онд Хонгор суманд Хүйтэн-Шарын гол усны харуул зэргийг шинээр байгуулахад хувь нэмрээ оруулсан.

Шагнал: 2004 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, 2006 онд Чингисийн 800 жилийн ойн медаль, 2018 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

 

 

 

 

Хуваалцах :