С.Дашдаваа

1989-1991 ондуудад Дархан хотын БОХГ-ын дарга

94

1962-1972 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургууль, 1972-1980 онд ХААИС-ийн ойн инженер, 1996 онд ХААИС-ийн магистрт суралцаж төгссөн. 1980-1983 онд Ойн хайгуул, төсөл, үйлдвэрлэл шижилгээний институтд иженер, Ойн гадрын дарга, 1988-1989 онд БОХЯ-нд мэргэжилтэн, 1989-1991 онд Дархан хотын БОХГ-ын дарга, 1991-1992 онд Дархан хотын Ойн агнуурын аж ахуйн дарга, 1993-1994 онд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны хамгаалалтын захиргааны дарга, 1995-1996 онд Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн, 1997-2000 онд Байгаль орчныг хамгаалах албаны ахлах байцаагч, 2000-2002 онд БОЯ-ны ахлах мэргэжилтэн, 2003-2005 онд Байгаль ой, усны нөөцийн газрын ойн хэлтсийн дарга, 2006-2007 онд Ой усны хайгуул судалгааны төвд ерөнхий инженер, 2008 онд БОЯ-ны ахлах мэргэжилтэн, 2009-2012 онд Ойн газрын хэлтсийн дарга, 2012-2014 онд БОНХЯ-ны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт ахлах мэргэжилтэнээр тус тус ажилласан.

Шагнал: Ой модны аж үйлдвэр, Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдэг, Алтан газас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль

 

 

 

 

 

Хуваалцах :