Ж.Оюун

1984-1989 онуудад Дархан хот Агро цаг уурын шинжилгээний Дархан станцын дарга

109

1972 онд Булган аймгийн төвийн 10 жилийн сургууль, 1976 онд Шарын голын Усны Аж Ахуйн техникумын цаг уурын (Д. Сүхбаатарын нэрэмжит цалинтай) ангийг цаг уурын техникч, 1981 онд МУИС-ийн цаг уурын инженерийн ангийг цаг уурын инженер, 1988 онд Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач, 1990 онд УБДС-ийн сурганы дээд курсийг багш мэргэжлээр тус тус төгссөн. 2001 онд “Монгол орны газар тариалангийн төв бүсийн агро уур амьсгалын өөрчлөлт, цаашдын хандлага” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны докторын зэрэг хамгаалж, шинлэх ухааны олон сэдэвт бүтээл туурвисны учир 2005 онд Монголын эмэгтэйчүүдийн Академийн академич цол хүртсэн. Боловсролын байгууллагад олон жил тасралтгүй ажиллаж, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, 2011 онд дэд профессор цол хүртээсэн.
1971 оноос Улаанбаатар хотын Нислэгийн цаг уурын төвд инженер, ахлах инженер, 1984-1989 онуудад Дархан хот ( хуучин нэрээр)-ын Агро цаг уурын шинжилгээний Дархан станцын дарга, Дархан хотын Байгаль орчныг хамгаалах газрын дарга, 1989 оноос Дархан хотын ХААИС-д томилогдон багш, тэнхимийн эрхлэгч, дэд захирлын алба хашиж байв. Багшлах хугацаандаа 1000 гаруй оюутанд хичээл зааж, цаг уурын мэргэжил эзэмшүүлэх, боловсролыг нь ахиулах үйлсэд хүчин зүтгэжээ.
Шагнал. 1999 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2011 онд “Ардын хувьсгалын 90 жил”-ийн ойн медаль, 2012 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2014 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдсан.
Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бага хуралд 60 гаруй, гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний бүтээлд 40-өөд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд УГТСЭШ-ний Хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, магистрын хамгаалах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, 8 магистрын ажлыг амжилттай удирдан хамгаалуулсан.

Хуваалцах :