Sunday , July 22 2018
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “ДАРХАН БОРОО ” ЭКСПЕДИЦИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

“ДАРХАН БОРОО ” ЭКСПЕДИЦИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

Дархан-Бороо экспедицийн 2018 оны эхний хагас жилийн

үйл ажиллагааны товч тайлан

 ЦУОШГ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/44 дүгээрт ушаалыг үндэслэн “Дархан-Бороо” экспедицийн бие бүрэлдэхүүнийг УЦУОШТ-ийн даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар шинэчлэн томилон ажиллуулж байна.

  1. 2018 оны эхний хагас жилийн байдлаар ажиллагаанд нийтдээ 10 удаа гарснаас 9 удаа 18ш пуужин харваж, 5 удаа үүлний услаг бага нөхцөл бүрдээгүйн улмаас харвалт хийгдээгүй буусан. Нэг удаагийн ажиллагаанд 1-3 ширхэг пуужин харваж 54 грамм реагент цацаж үүлэнд нөлөөлсөн. Техник ашиглалт, аюулгүй ажиллагааны зөрчил бусад саатал, доголдол гараагүй. Пуужин, тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалт сайн 14 ш пуужингийн үлдэгдэлтэй байна.
  2. Ажиллагаа бүрд Сэлэнгэ-Бороо экспедицтэй хамтарч радарын үүлний шилжилт услагийн байдлын мэдээлэл авч ажиллагаа явуулсан. Төвийн бүсийн хойд хэсгээр шилжин өнгөрч гарч байгаа хур тунадас унах үүлний услаг бага, дицбел нь 15-аас хэтрэхгүй байгаа тул харвалт хийгээд ч үр дүн маш бага байна.
  3. ЦАЗНөлөөлөх ажлын аюулгүй ажиллагааны заавар журам, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийн эргэлтэнд тавих тухай” хуулийн заалт, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний 32/32 тоот ИНЕГазар болон ЦУОШГазрын хамтарсан Цаг агаарт зориудаар нөлөөлөх үеийн нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах хамтын гэрээ, журам зэргийг сахин биелүүлж ажиллаж байна.
  4. 2018 оны 5-6 дугаар сарын агаарын температурын дундаж олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан халалт их, хур тунадас бага орж байгаа тул нийт нутгаар хуурайшлын зэрэг их, түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байна.

34672350_399113187238956_3093329935859712_n34755322_399113163905625_3314463065897959424_n

Тухай root

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>