Нүүр хуудас / Uncategorized / ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАНЫ АЖИЛТАН АЛБА ХААГЧИДТАЙ ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛИЛАЛТ ХИЙЛЭЭ

ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАНЫ АЖИЛТАН АЛБА ХААГЧИДТАЙ ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛИЛАЛТ ХИЙЛЭЭ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021.09.28-ны 23/354 дугаартай албан бичгийг хэрэгжүүлж ажилласан.

            Гамшгаас хамгаалах мэргэжлийн албаны ажилтан алба хаагчидтай хамтарсан дадлага сургуулийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулснаар Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв болон Улаан загалмайн хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудын болзошгүй гамшиг ослын үед ажиллах харилцан хамтын ажиллагаа сайжрах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дээшлэх, олон талт ач холбогдолтой болсон юм. Дадлага сургуульд нийт 5 байгууллагын 90 гаруй ажилтан албан хаагч, гамшгаас хамгаалах сайн дурын иргэд оролцсон бөгөөд Аймгийн Мэдээлэл технологийн алба, DBS телевиз шууд live-аар иргэдэд мэдээлэл хүргэгдсэн.

            “Газар хөдлөлтийн улмаас нурсан барилга байгууламжид гарсан гал түймрийг унтраах, эрэн хайх аврах ажиллагаа”-г зохион байгуулах дадлага сургалтад ББЦХАҮМА-ны төлөвлөгөөний дагуу Штабын бүрэлдэхүүн нь химийн болон цаг уурын бүлгийг зохион байгуулж оролцсон. Дадлага сургалтад байгууллага сурталчлах, бэлэн байдлыг хангаж, “Хангалттай” үнэлгээг үзүүлсэн. 

Тухай root

Дахин шалгана уу!

ТӨВИЙН ДАРГЫН А-16 ДУГААР ТУШААЛ